DAWN 2011 УАШТэмцээн
Гэймерүүдээ. Монголд урьд хожид байгаагүй өндөр шагналтай Counter Strike -н улсын аварга шалгаруулах тэмцээн цаана чинь болох гэж байн. Нийт шагналын сан 3 сая 500 мянган төгрөг. Тэмцээнийг “Sunday” группын “Шинэ өглөө” електроникийн их дэлгүүрээс ивээн тэтгэж байгаа гэнэ. Гэймез баг тэмцээний зохион байгуулалтын хэсэгт багтаж байгаа билээ. Ингээд Монголын цахим спортын дэмжиж байгаа байгууллагууддаа баярласнаа илэрхийлээд мэдэгдлийг нь дамжуулъя.
“Sunday” групп
“Шинэ өглөө” електроникийн
их дэлгүүрийн нэрэмжит
Улсын аварга шалгаруулах тэмцээн
Тэмцээний тов.
Тэмцээний тойргийн болон хагас шигшээ тоглолтууд 4-р сарын 16-ны өдөр Game Arena 2, Game Arena 3 дээр явагдана. Аваргын төлөөх шигшээ тоглолт 4-р сарын 24-нд олон нийтэд үзүүлэн тоглолт хэлбэрээр зохиогдоно.
Тэмцээний шагнал.
1-р байр 2’000’000₮ (шагналыг цом, өргөмжлөл, медал дагалдана)
2-р байр 1’000’000₮ (шагналыг өргөмжлөл, медал дагалдана)
3-р байр 500’000₮ ( шагналыг өргөмжлөл, медал дагалдана)
Тэмцээний бүртгэл
УАШТ-ий бүртгэл Улаанбаатар хотод 4-р сарын 1-с 7-ны хооронд явагдана. Орон нутгаас оролцох сонирхолтой багууд лавлах утсаар холбогдоно уу.
Бүртгэлийн төвүүд :
GOSU game center, Game Arena 2, Game Arena 3.
Тэмцээний бүртгэл 30’000₮ болон багийн анкетуудаас бүрдэнэ.
“Dawn-2011” УАШТэмцээний дүрэм.
- Төрөл.
- “Dawn-2011” УАШТэмцээн зөвхөн Counter Strike 1.6 төрлөөр явагдана.
- Баг.
- Бүртгэлийн анкетийг бөглөж, хураамжийг бүрэн төлсөн баг тэмцээнд оролцогч багт тооцогдоно.
- Нэг багт 6 гишүүн байна. Нөөц гишүүн үндсэн гишүүдийн аль нэг тоглох боломжгүй болсон тохиолдолд тоглохоор байнгын бэлэн байдалд байх ёстой. Холбоо барих утас заавал бөглөнө үү.
- Багийн гишүүд хувцаслалт жигд байх ёстой. Нэг ижил өнгийн хувцас эсвэл ямар нэг зүйлсийг (жишээ нь : малгай г.м) ижилсүүлсэн байх ёстой.
- УАШТэмцээний техникийн зөвлөгөөн дээр олгогдсон багийн мандатыг тэмцээн бүрэн өндөрлөх хүртэл хүзүүнээс зүүхыг шаардана. Мандатыг хаяж үрэгдүүлэх, Мандат дээрх бичгийг баллах, өөрчлөх, хүнтэй сольж зүүхийг хатуу хориглоно. Мандатгүй тоглогчыг тоглолтод оролцуулах боломжгүй.
- УАШТэмцээний явцад өөр багийн тоглолтыг үзэх боломжгүй тул цаг баримталж соёлтой оролцоно.
- Админ баг.
- УАШТэмцээний явцыг чиглүүлэх , зохион байгуулах үүргийг админ баг хүлээнэ.
- Аливаа маргаан, асуултад админ баг хариулт өгнө.
- Серверийн хэсэг, админы хэсэгт админ багаас өөр хүн нэвтрэхийг хориглоно.
- УАШТэмцээнд оролцогч багууд, Админ багаас дэг журам сахиулахыг шаардах, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг лавлах бүрэн эрхтэй.
- Дүрэм, цаг баримтлах, торгууль шийтгэл оноох зэргийг админ баг хариуцна.
- Тоглолт
- УАШТэмцээний тоглолтууд зөвхөн de_train, de_nuke, de_inferno, de_dust2 гэсэн газрууд дээр сугалаа болон оноолтын зарчмаар явагдана.
- УАШТэмцээний техникийн зөвлөгөөн дээр газруудын алдаа ашиглалт болон түүнд оноох шийтгэлийн тухай дэлгэрэнгүй танилцуулна.
- Ёс зүй.
- Тэмцээнд оролцогч багууд зохион байгуулагч болон өрсөлдөгч багуудтай нөхөрсгөөр шударга өрсөлдөх, мэдлэг туршлагаа нээлттэй хуваалцах тэмцээний үндсэн зорилгыг биелүүлэх ёстой.
- Тэмцээний дүрэм, журам, зохион байгуулагчдын шаардлагыг эсэргүүцсэн тохиолдолд зохион байгуулагчдаас торгууль оногдуулна.
Жич:
Хялбаршуулсан IEM Championship дүрмээр явагдана.
Ө.х : Бүртгүүлсэн багууд зонд хуваагдана. Нэг зон буюу бүсээс тус бүр хоёр баг гарч ирэх ба гарч ирсэн багууд оноолтын дагуу best of three дүрмээр тоглож хасагдана. Шигшээд шалгарсан дөрвөн баг мөн адил best of three дүрмээр тоглоно.
Техникийн зөвлөгөөн.
Техникийн зөвлөгөөн (тэмцээний танилцуулга, явц, тэмцээнтэй холбоотой асуулт хариулт)
4-р сарын 10-нд .................... болно.
УАШТ-д оролцогч багууд болон зохион байгуулагч нарыг хүндэтгэн соёлтой өрсөлдөхийг “Sunday” группээс уриалж байна.
Лавлах утас : 91101280
Вэбсайт : www.gamez.mn/dawn www.itech.mn/dawn
Мэдээж хэрэг бид буюу Гэймез баг та бүхэнд мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх, сурвалжлах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж байгаа. Аль болох сайн хийхийг хичээх болно. За тэгээд бэлтгэлдээ гараарай даа багуудаа.